Та онлайнаар эмчийн үзлэгийн цаг захиалахыг хүсвэл дараах шалгуурыг заавал хангасан байх шаардлагатай.
Үүнд:
- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн үйлчлэх хүрээний хүн амын нэгдсэн санд таны мэдээлэл заавал бүртгэлтэй байх ба хэрэв бүртгэлгүй бол өөрийн хамгийн ойр байрших эрүүл мэндийн төвийн салбаруудын цахим бүртгэлийн ажилтан эсвэл өрхийн эрүүл мэндийн төвд хандаж бүртгүүлэх боломжтой. (Жич: хэрэв та өмнө Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байсан бол тус нэгдсэн санд бүртгэлтэй.)
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6-р зүйлд заасны дагуу та эрүүл мэндийн даатгалаа төлж, баталгаажуулсан байх ба хэрэв төлөгдөөгүй бол таны цаг цуцлагдах эсвэл нэмэлт төлбөр гарах эрсдэлтэйг анхаарна уу.
Та дээрх шаардлагыг зөвшөөрч байна уу?